Богино хугацаагаар Австралид суралцаж болох уу?
|
|
12 долоо хоногоос бага хугацаагаар суралцах хvмvvс жуулчны виз авч суралцаж болно
|
Хэдий хугацаагаар суралцахад оюутны виз авах ёстой вэ?
|
|
12 долоо хоногоос дээш суралцах оюутнууд заавал оюутны виз авах ёстой.Мєн 10
сараас доош хугацаагаар суралцахаар бол дахин сунгах нєхцєлгvй оюутны виз олгодог.
|
Оюутны визийг сунгадаг уу?
|
|
40 долоо хоногоос (10 сараас) дээш хугацаагаар суралцахаар ирсэн оюутны визийг сунгах
боломжтой.
|
Оюутны визтэй бол ажил хийж болох уу?
|
|
Албан ёсоор долоо хоногийн 20 цаг ажиллаж болно.Харин сургуулийн амралтаар цаг хязгаарлахгvй
ажиллахыг зєвшєєрдєг.
|
Австрали хир тайван орон вэ?
|
|
Австрали дэлхийн хэмжээнд хамгийн багаар тооцогдох гэмт хэргийн гаралттай орон
бєгєєд бууны хатуу хяналтын хууль нь аюулгvй орчинг бvрдvvлдэг.
|
Монголын Элчин Сайдын Яам Австралид байдаг уу?
|
|
Монголын єргємжилт консул Монголын хэргийг хамаардаг.
|
Австралийн Элчин Сайдын Яам нь Монголд байдаг уу?
|
|
Бээжинд дэх Австралийн Элчин Сайдын Яам нь Монголын хэрэгийг хамаардаг.
|
Австралийн визийг Монголчууд хаанаас авдаг вэ?
|
|
Монголд байгаа хvмvvс Бээжинд дэх Австралийн Элчин Сайдын Яаманд виз хvссэн
єргєдєл гаргана. Бусад оронд байгаа хvмvvс ойр орших Австралийн Элчин Сайдын
Яаманд хандана.
|
Австралид суралцах гэж буй оюутан гэр бvлээ авч явж болох уу?
|
|
Нэг жилээс дээш хугацаагаар суралцах оюутан гэр бvлтэйгээ ирж болно.
|
Австрали долларын ханш ямар байдаг вэ?
|
|
Австрали доллар (AUD$)-ийн Америк доллар (USD$)-тай харьцах eнeeдeрийн ханшийг Yahoo Finance-aas харна уу."
|
Хvvхдээ Австралийн дунд сургуульд суралцуулаж болох уу?
|
|
Австрали 18 наснаас доош насны хvvхдэд виз олгохдоо хvvхдийн харгалзагчтай (guarduan)
бол виз олгодог.Сургуулиуд 18 наснаас доош насны хvvхдийг дунд сургуульд сургахдаа
Австрали айлд амьдруулахыг чухалчилдаг бєгєєд харгалзагчаар нь хvvхдийн амьдрах айлын
хvмvvсийг болгодог.Ингэснээр хvvхдэд Австрали эцэг эхтэй болж гэр бvлийн тааламжтай
орчинд сурч амьдрах болно.
|
Сургалтын тєлбєрийг хэрхэн яаж тушаах вэ?
|
|
Таны визийг олгохыг урьдчилан зєвшєєрсєн vед Австралийн Элчин Сайдын Яамнаас
сургалтын тєлбєрийг тєлєхийг зєвлєдєг.Тэр vед та тєлбєрєє сургалтын тєвийнхээ
итгэмжлэгдсэн дансад шилжvvлнэ.Сургалтын тєвvvд нь Австралийн Засгийн
Газрын хяналтанд байдаг итгэмжлэгдсэн дансад мєнгийг тань хадгалах бєгєєд таныг
сургалтаа эхлэх хvртэл зарцуулах эрхгvй байдаг.
|
Хэрэв визээ авч чадаагvй нєхцєлд тєлсєн мєнгєє яаж буцааж авах вэ?
|
|
Дээр дурдсанаар сургалтын тєвvvд нь итгэмжлэгдсэн дансанд таны мєнгийг хадгалдаг.
Сургалтын тєвvvд нь таныг хэрэв визаа авч чадаагvй тохиолдолд сургалтын зардлыг
бvрэн (бvртгэлийн хураамж орохгvй) буцаан олгох vvрэгтэй байдаг. Харин валютын
ханшны зєрvvний алдагдалыг тооцохгvй.
|
|
Австралийн Элчин Сайдын Яамнаас Оюутны Визний eргeдeл гаргаж буй Монголын Оюутануудад
зориулан нийтлэсэн асуулт хариулалтыг дараагийн хуудаснаас уншна уу.
|
 |
|